Энэтхэг улс, Бангалор хотын тухай

Энэтхэг улс, Бангалор хотын тухай товчхон
Бvгд найрамдах Энэтхэг улс нь ємнєд Азид байрладаг. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 7-рт, хvн амын тоогоороо 2-рт ордог хамгийн том ардчилсан улс юм. Английн дарлалаас 1947 онд чөлөөлөгдөж, 1950 онд бүгд найрамдах улсаа тунхаглсан, БНЭУ үндсэн хуулиараа төрийн албан ёсны хэл нь Англи хэл юм.Энэтхэг Улсын хамгийн хурдан хөгжиж буй хот бол Бангалор хот юм. Уг хот хөгжих болсон шалтгаан нь сэрүүн уур амьсгалтай тул гадаадын болон бүх үндэстэн дамнасан корпорациуд салбараа нээж, Мэдээллийн технологийн төв болгосон явдал юм. Мэдээллийн технологийн 1 сая мэргэжилтэн амьдардаг ба дэлхийн хамгийн том IT-ийн нийслэл билээ.

Бангалорын цаг агаар:

Цаг агаар сэрүүн гэгддэг ба Монголын 7-р сарын цаг агаарын байдалтай жилийн турш байх ба 9 сараас өвөл эхэлж 1 сард дуусна, өвөл нь дунджаар 19-25 хэм дулаантай, зун 2-р сард эхэлнэ, хамгийн халуун үедээ 32 хэм хүрнэ.

Бангалор хот мэдээллийн технологиос гадна зарим зүйлсээрээ алдартай:

  • Энэтхэгийн цэцэрлэгжсэн хот буюу Гарден сити хэмээх хот
  • Англи хэлээр хотын хүн амын 80 хувь нь ярьдаг хот
  • Энэтхэгийн Боловсролын төв хот /Бангалорын Их Сургууль доороо өөрийн 600 коллежтой ба түүнд нь 550,000 оюутан сурдаг
  • Ёога буюу бясалгах ухааны төв
  • Хамгийн их интернэт ба мэдээллийн технологижсон хот
  • 7 сая хүн амтай хот /1 сая нь софтвэрийн мэргэжилтэн/
  • Хамгийн их олон үндэстний хоолны газартай хот
  • Глобал хот хэмээн нэрлэгддэг
  • Мөнгөн тэмдэгтийн нэр Рүпи: 1, 2, 3-тын металл, 10, 20, 50, 100, 500, 1000-тын цаасан дэвсгэрттэй. 1 ам.доллар 45 рупийтэй тэнцэнэ./2010 оны 9-р сарын байдлаар/

    Хоол хүнс:нь өдөр тутмын амьдралын хэрэгцээ төдийгүй баяр ёслолын үеээр гол үүрэг гүйцэтгэдэг Энэтхэгийн соёлын салашгүй нэгэн хэсэг юм.Энэтхэгийн ихэнхи хоол нь олон төрлийн халуун ногоо ашигласан байдаг . Ихэнхи энэтхэгчүүд цагаан хоолтон боловч тахиа, ямаа, хонь,загас болон бусад төрлийн мах ашиглан хийсэн хоолнууд ч байдаг.Энэтхэгийн хоол хүнс нь муж болгонд өөр өөр байдаг боловч үндсэнд нь хойд, өмнөд, зүүн, баруун энэтхэгийн хоол хүнс гэж ангилдаг.

    Өдөр тутмын бараа бүтээгдэхүүний үнэ өртөг: /2010 оны 9-р сарын байдлаар, албан бус

    Жич: Оюутнууд өөрсдийн хоолыг байрандаа хийж идэх нь хамгийн эрүүл ба хямд байдаг.

    Өдөр тутам хэрэглэгддэг хүнсний зүйл

    Тахианы мах Chicken 1кг   125 рупи
    Үхрийн мах Beef 1кг   200 рупи
    Гахайн мах Pork 1кг   250 рупи
    Гурил Flour 1кг    35 рупи
    Будаа Rice 1кг   45 рупи
    Талх Bread 1ш 22 рупи
    Давс Salt 1кг    12 рупи
    Гурилан бүтээгдэхүүн Cookies 1кг    250-300 рупи
    Байхуу цай Тea 1кг    300-450 рупи
    Элсэн чихэр Sugar 1кг    25 рупи
    Кофе Coffee 1кг   700 рупи
    Сүү Milk 1кг   26 рупи
    Төмс Potato 1кг   20 рупи
    Байцаа Cabbage 1кг   32 рупи
    Манжин Turnip 1кг   35 рупи
    Лууван Carrot 1кг   45 рупи
    Сонгино Onion 1кг   22 рупи
    Сармис Garlic 1кг   60 рупи
    Ус Water /bottle/ 1литр   15 рупи
    Ундаа Soft drinks 1литр   25 рупи
    Зайрмаг Ice-cream 1халбага 50 рупи
    Банана Banana 1кг   35 рупи
    Алим Apple 1кг   100-150 рупи
    Усан үзэм Grapes 1кг   80 рупи


    Tags:

    2 thoughts on “Энэтхэг улс, Бангалор хотын тухай”

    1. doma says:

      hi ene medeelliiiig haanas awdag yum boloo.yag odoogiiin une tarifiin talaar ch yumuu esul statistic medeelel nemj oruulah blomj bdg bol oruulj ugch tuslaach.ba surgaltiin tulburiin tuuhai mdeelel
      bayrlalaa ajliin amjilt husie alll

    2. jewel says:

      undug oroogvi b
      a

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *

    You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

    Санал асуулга

    Таны сонирхож буй мэдээлэл?

    View Results

    Loading ... Loading ...