Энэтхэг улсын Бангалор хотын Value Point Academy

Англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт Энэтхэг Улс, Бангалор хот
Кэмбрижийн сургалтын хөтөлбөрийн  сурах бичгээр cургадаг албан ёсны төлөөлөх эрхтэй төв болох Энэтхэг улсын Бангалаор хотын Value Point Academy нь 1996 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл 4 салбарт нь 15000 гаруй оюутнууд суралцан төгссөн. Сургуулийн давуу тал нь мэргэшсэн англи хэлний багш ажилтнуудтай, сургалтын материаллаг бааз сайн, шинэлэг заах аргачлалыг нэвтрүүлсэн тул  гадаадын 20 гаруй орны оюутнууд суралцдаг.

Value Point Academy нь дараах сургалтуудыг явуулдаг. Үүнд:

  1. АВС курс буюу Анхан шатны англи хэлний курс
  2. Англи хэлний ярианы курс
  3. Англи хэлний хагас жилийн Дипломын сургалт
  4. IELTS/TOEFL-ын бэлтгэл курсууд
  5. Багш нарын мэргэжил дээшлүүлэх курс

2010 оны 10-р сарын 1-ээс эхлэн Монгол багш нарт зориулсан 2 төрлийн курст Англи хэлний ба хэлний бус гэсэн 2 чиглэлт группээр сургах юм.

1-р чиглэл ЕБС ба их дээд сургуулийн Англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх ба заах аргын сургалт 45 хоног:
Монгол улс Кэмбрижийн сургалтын хөтөлбөрийн дагуу англи хэл дээр хичээл заах бодлого хэрэгжүүлэх болж байгаатай холбогдуулан багш нарыг англи хэл дээр сургалт явуулах чадвартай байхыг шаардаж байна. Энэ бодлогод нийцүүлсэн бэлтгэл хөтөлбөр юм.

2-р чиглэл ЕБС ба их дээд сургуулийн англи хэлний бус өөр мэргэжлийн багш нарын англи хэлний Дипломын ба заах аргын уртасгасан сургалт 3-8 сар

1-р чиглэлийн сургалтын дэлгэрэнгүй: Англи хэл дээр жагсаалт хавсралтаас үзнэ үү.

Хөтөлбөрийн үнэ 1130 $-д орсон зүйлс:
Жич: Гадаад багш нарын сургалтийн үнэ нь 1250$ байдаг бол Монгол багш нарын 15 хүний группэд үзүүлэх хөнгөлөлт 2010 онд 1130 $.

  1. Ном сурах бичиг
  2. Сургалт
  3. Гадаад оюутнуудад хичээл заах дадлага ажил
  4. Очсон өдрийн 3 хоол
  5. Байр /2 хүн байх /
  6. 3 удаагийн орон нутаг судлал ба соёлын аялал
  7. Холбоо харилцааны зардал
  8. Нисэх буудалд тосож авах
  9. Нисэх буудал уруу үдэж өгөх зардал

Үнэд ороогүй зүйлс:

  1. Нислэг 894$ / 744$ Бомбай хүртлэх болон  буцах + 150$ Бомбай Бангалор 2 талдаа = 894$ Silk road kass утас: 320405, 9911-6177
  2. Хоол
  3. Хувийн аялал, даатгал

Жич: Бангалор хотод Yoga сурах, бясалгал  зөв амьдрах ухааны   Шри Шри сургалтад суух, нудний хагалгаанд орно гэвэл 500$-р орох, гэх мэт арга хэмжээг тусад нь зохион байгуулах боломжтой ба энэ талаар курсын удирдлагад өөрсдийн хүсэлтээ илэрхийлж болно.

2-р чиглэлийн сургалтын дэлгэрэнгүй:

Уг хөтөлбөр нь АНГЛИ ХЭЛНИЙ БУС багш нарын курс ба Дипломын сургалт 1-4 түвшний модулиар явна. 6 сар үргэлжлэх ба сургалт үйлчилгээ тосож авах, бүртгүлэх хураамж бүгд 2500 $ юм. Группээр явбал уг зардал 2350$ болдог. 5 хүнийг нэг групп гэж хүлээн авна.

Уг хөтөлбөр нь 6 сарын үндсэн Дипломын сургалт ба 6 сарын дараагаар багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад суух, эсвэл IELTS , IBT- TOEFL өгөх гэх мэт сонголтыг авч болно, үнэд нь орсон байдаг. Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад тусдаа суух бол 350$ нэмэлт төлбөртэй байх ба сургалт бүрийн эцэст Сертификат мөн Диплом олгодог.

Санхүүжилт/Зээл:

Хувийн болон сургуулиудын дотоод эх үүсвэрээс зардалыг гаргана, Хас банк хамтын ажиллагааны гэрээний хүрээнд зээлийг Монголын Залуучуудын Солилцооны Үндэсний Агентлагаар дамжуулан олгоно.
Хас банкны Сургалтын 2 жилийн зээлд хамрагдан уг хөтөлбөрт оролцох бол доорхи нөхцөлийг олгож буй юм.

Хас банк
доллараар доллараар
хугацаа 24 сар хүү төлөх лөх хугацаа 24 сар хүү Сард төлөх
Зээлийн хэмжээ 2500$ Зээлийн хэмжээ 2000$
1 сард 104.16$ 45.0 149.2$ 1 сард 83.33$ 36.0 119.3$
доллараар доллараар
хугацаа 24 сар хүү Сард төлөх хугацаа 24 сар хүү Сард төлөх
Зээлийн хэмжээ 1500$ Зээлийн хэмжээ 1000$
1 сард 62.5$ 27.0 89.5$ 1 сард 41.66$ 18.0 59.7$

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч:

Монголын Залуучуудын Солилцооны Үндэсний Агентлаг

Хариуцсан ажилтан Ю.Болортуяа утас: 9978-7455

Хаяг :Улаанбаатар, МУБИС-ын ард, Time төв, 4 давхар

Утас :11-323692, 70118020, 9919-3414, 9978-7455

Вэб :www.mnyea.mnwww.aaaa.mn

E-mail:ye.bolortuya@mnyea.mn

Tags:

2 thoughts on “Энэтхэг улсын Бангалор хотын Value Point Academy”

  1. Boloroo says:

    tanaih item chigleleer suraltsah bol tetgelegt yaj hamragdaj boloh we

  2. энхжаргал says:

    за хүмүүс минь Чой төвөөр л зуучлуулав даа. Хичнээн гоё сайхан юм ярьж төлбөрөө урьдчилж авч энэтхэг дели рүү явуулсан очсон чинь аймаар бүүр ядуугын ядуу газрын мухарт сургалт нь гэсэн чинь ганц багштай юу ч заадаггүй ном ч байхгүй. Болье гэд өөр сургууль хайж олох гэсэг чинь мөнгө ч өгөхгүй тэгээл 950$ шатсан даа хөөрхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Санал асуулга

Таны сонирхож буй мэдээлэл?

View Results

Loading ... Loading ...
Buy domperidone online Buy Accutane online