Сингапур улс

Нийслэл Сингапур
Албан ёсны хэл(нүүд) Англи хэл, Малай хэл, Мандарин хэл, Тамил хэл
Засаглал Парламентийн засаглалтай бүгд найрамдах улс
Ерөнхийлөгч – Селлапан Рама Натан
Ерөнхий сайд – Ли Сянь Лун
Хүн ам 4.6 сая Хятад 77%, 15% Малайз 6%-ыг Энэтхэг
Мөнгөний нэгж Сингапур доллар (SGD), USD 1- SGD 1.2877
ҮНБ 1 хүнд дунджаар 49,714 ам.доллар
Уур амьсгал Агаарын дундаж хэм 30-33 градус халуун, чийглэг уур амьсгалтай.

Нутаг дэвсгэр
Сингапур нь Дэлхийд үлдсэн цөөн тооны хот-улсуудын нэг бөгөөд Малайзын хойгийн өмнөд хэсэгт оршиж Эковаторын хойд хэсгээс 37 км зайтай, Индонезийн Риау арлын хойд талд, нийт 707.1 км2 газар нутгийг эзлэн оршдог зүүн өмнөд Азийн хамгийн жижиг улс билээ.
Сингапур улсын амжилт

Олон улсын хамтын нийгэмлэг, гадаад улстай харилцаа тогтоох, гадны төслийг хэрэгжүүлэхийн өмнө өөрсдийн нөөц бололцоо хийгээд шаардлагатай туслалцаа дэмжлэгэ юунд хэрэгтэйг нарийн тодорхойлсоны үндсэн дээр улс орон хурдацтай хийгээд тогтвортой хөгжилд хүрч чаддагыг Сингапур өөрийн туршлагаар харуулсан юм.
Мэргэжилтнүүдээ бусад орны зөвлөхүүдтэй нэгтгэн нэг баг болгон ажиллуулсан нь гадаадын хөрөнгө оруулагчидтай холбогдох гол түлхүүр нь болсон юм.
Ихэнх судлаачид Сингапурын гол давуу талыг “цэвэр эдийн засаг” гэж тодорхойлдог. Энэ нь Сингапурын батлан хамгаалалт, бүс нутгийн тогтвортой байдал, эдийн засгийн амжилт мөн дотоод эв нэгдэл зэргийг өөр хоорондоо уялдаа холбоотой зорилго гэдгийг анзаарч чадсаных юм.
Эдийн засгийн байдал
Сингапурт эрүүл мэнд, био-анагаах, боловсрол гэсэн эдийн засгийн гурван чиглэлийг эрчимтэй хөгжүүлж байна.
Дэлхийн санхүүгийн том төв болсон хүчирхэг улс бөгөөд Ази тивд глобал цар хүрээ бүхий боловсролын төв болох зорилтыг тодорхойлсоны дагуу боловсролын хүчирхэг сүлжээг бий болгоход санхүүжилт сайн хийгддэг. Тус улсын их сургуулиуд дэлхийд нэр хүндтэй болж, Харвард, Уортон, Массачусетсийн технологийн их сургууль, Шведийн Каролин ба Линнаеусийн Биомэдээллийн дээд сургууль зэрэг дэлхийн тэргүүлэх сургуулиудтай харилцаа тогтоож тодорхой чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлж байна. Сингапур өөрийн шинжлэх ухааны паркийг бий болгож технологийн бизнесийн венчурын хөрөнгийн санг 1 тэрбум доллараар байгуулсан. Политехникийн дээд сургуулийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж Наньянг болон Темасекийн сургуулийн оюутны хотхоныг байгуулахад нийт 2 тэрбум доллар зарцуулжээ. Дээд боловсролын 90 орчим хувийг төрөөс санхүүжүүлж их дээд сургуулиуд нь хувийн хэвшилтэй нягт хамтарч ажилладаг ба ашигтай судалгаануудыг хийж, нийгэм болон эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангаж байна. Сургуулиудынх нь сургалт англи хэл дээр чанартай явагдаж, төгсөгчдийн диплом олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн өөрөөр хэлбэл сингапур улсын их сургуулийн дипломтой хүн дэлхийн аль ч оронд саадгүй ажиллах бүрэн боломжтойгоос гадна суралцах зардал оюутны хэтэвчид хөнгөн тусдаг зэрэг нь азийн орнуудын залуучуудыг зүй ёсоор татаж байна. 2012 он гэхэд Сингапурт суралцдаг гадаад оюутны тоо 150 мянгад хүрнэ. Сингапурт 356 сургууль байдгаас 11 нь их, дээд сургууль юм. Үүний 5 нь политехникийн дээд, 4 нь их сургууль мөн үндэсний багшийн дээд сургууль болон техникийн боловсролын дээд сургууль гэсэн сургуулиас бүрддэг.
Сингапур улсад суралцах давуу талууд
1.Бусад англи хэл дээр сургалтаа явуулдаг орнуудтай ижил түвшний чанартай боловсролыг хамгийн хямд зардлаар олох боломжтойгоос гадна ажилаж амьдрах нөхцөл харьцангуй тайван улс.
2. Их дээд сургуулийн боловсролын систем нь Англи улсынхтай ижилбөгөөд оюутнууд 2.5 жил суралцаад баклаварын зэрэг хүртдэг.
3. Сингапурын нэр хүндтэй ямар нэгэн их дээд сургуульд элсэн амжилттай суралцвал Англи, Америк, Австрали улсуудад шилжин суралцах боломжтой.
4. Австралийн Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын тогтолцоо болон хичээлийн хөтөлбөртэй.
5. Дадлагын хичээлийг чанартай явуулж өгсөнөөр төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг.
6. Нэр хүндтэй сургуулиудын бакалаврын зэргийг өөр ижил төстэй хөтөлбөрүүдээс харьцангуй бага зардлаар суралцан эзэмших боломжтой.
8. Сургууль хооронд шилжин суралцах боломжтой.

Tags:

17 thoughts on “Сингапур улс”

  1. uugii says:

    singa ru hedeer ywuuldag ym bol. bolj ogwol niit zardaliig ni bicheerei

  2. naraa says:

    delgerengui mddlg haans awh be

  3. nomunaa says:

    sain bnuu sing=d tetegleleer surah bolomjtoi yu

  4. zoloo says:

    singa ulsiin tuhai bish yg yvahad garah zardal sgalguur hugatsaa zereg todothoi ym oruulval yasan ym be

  5. sanjaa says:

    buh zardal ni ulirald hed boldog yum boloo

  6. ajii says:

    angaahaar surwal hdn jil be ter chigleleer hdn jil surahn boloo?

  7. naraa says:

    HUULI ERKH ZUIN CHIGLELEER SURWAL TULBUR BOLOOD AMIDRAH ZARDAL NIIT URTUG ER NI HED WE.YARALTAI HARIU UGUUCH

  8. jinjii says:

    yr ni garah zardal ni hed we? surah tolbor ni hed we

  9. bazuh says:

    hariu bichihgui ym bol yah gj iimerhuu edeelel tawidag bnaaaaaaaaaaa

  10. munhsaruul says:

    hi ene odriin mendiig hurgie .singaruu tanai baiguulaga tetgelgeer yvuuldag u .surahad amidrah ortog ali her ve humuus ni angliar yridag um u hytadaar umu zuvulgoo ogooch

  11. anji says:

    hi zardal ni hedtei bdag we?tetgelgeer ywuuldaguu?

  12. enhjin says:

    hi anagahar surwal h
    den jil surhu tolbor ni hed we

  13. zaya says:

    niit zardal mongo ni hed boldog ve?? ochood bair ntr ni yah yum bol????

  14. hash says:

    tehnikiin chigleleer surah huseltei bna zardal mongo hed ve delgerengui medeelliig heenees avah ve tuslaarai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Санал асуулга

Таны сонирхож буй мэдээлэл?

View Results

Loading ... Loading ...
Buy domperidone online Buy Accutane online